ХУВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГ МОНГОЛ УЛСАД ХЭРХЭН БАЙГУУЛАХ ВЭ?

Хувийн хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан Equity investment буюу хөрөнгө оруулагчдад хувьцааг шууд санал болгох арга нь шинэ болон жижиг, дунд компанийн хөрөнгө босгодог түгээмэл аргад тооцогддог. 2000 оноос хойш энэ аргыг хэрэглэн Европын 56000 орчим компанид нийт 370 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хувийн хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг тусгайлан зохицуулсан эрх зүйн акт байдаггүй. Хэдийгээр Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар үнэт цаасны хамтын хөрөнгө оруулалтын байгууллага, хөрөнгө оруулалтын санг байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан байх боловч хувийн хөрөнгө оруулалтын сан нь хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг худалдан авах үйл ажиллагаа эрхлэх тул дээрх зохицуулалт нь хувийн хөрөнгө оруулалтын санг байгуулахтай холбогдсон харилцаанд хамаардаггүй. Тэгвэл тус улсад хэрхэн хувийн хөрөнгө оруулалтын санг байгуулах боломжтой талаархи товч зөвлөгөөг та бүхэнд өгье.

Хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулахад дараахь этгээдүүд дор дурдсан эрх үүрэгтэйгээр оролцдог:

–    Хөрөнгө оруулалтын удирдагч /компани байх бөгөөд хөрөнгийг удирдах, хөрөнгө оруулалтын санг төлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ/;

–    Хөрөнгө оруулагч /хувь хүн, хуулийн этгээд байх бөгөөд хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийх, оруулсан хөрөнгийн хэмжээгээр тухайн төслөөс ногдол ашиг авна/;

Монгол Улсад хувийн хөрөнгө оруулалтын санг зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэрээр байгуулах боломжтой бөгөөд хөрөнгө оруулалтын удирдагч нь бүрэн хариуцлага хүлээдэг нөхөрлөлийн гишүүн байна. Иймээс Нөхөрлөлийн тухай хуулийн 28.2-т заасны дагуу хөрөнгө оруулалтын удирдагч нь нөхөрлөлийг удирдах, төлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Харин хөрөнгө оруулагч нь оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг нөхөрлөлийн гишүүн байх бөгөөд Нөхөрлөлийн тухай хуулийн 28.4-т заасанчлан нөхөрлөлийн үйл ажиллагаанд биечлэн оролцохгүй байх эрхтэй.

Хөрөнгө оруулалтын удирдагч болон хөрөнгө оруулагчид нөхөрлөлийн гэрээ байгуулах бөгөөд хуульд заасны дагуу нөхөрлөлөө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ. Уг нөхөрлөлөөс оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг гишүүдийн аль нэг нь гарсан нь нөхөрлөлийг татан буулгах үндэслэл болохгүй.

Талууд нөхөрлөлөө байгуулсны дараа шинээр хөрөнгө оруулалт хийх боломжтой төсөл бүрт зориулсан шинэ компани байгуулах бөгөөд уг компанийн хувьцаа эзэмшигч нь нөхөрлөл байна.

Сэтгэгдэл үлдээх

Filed under Uncategorized

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s