ХЄРЄНГЄЄР БАТАЛГААЖСАН ЇНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ

Монгол Улсад ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх, сул чөлөөтэй хөрөнгийг ипотекийн санхүүжилтэд татан төвлөрүүлэх зорилгоор 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улсын Их Хурлаас “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай” хуулийг баталлаа. Монгол Улсад энэ төрлийн харилцааг хөгжүүлэх зорилгоор 2003 онд Засгийн газрын 116 дугаар тогтоолоор “Үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан зээлээр баталгаажсан үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг баталж байсан боловч ипотекийн анхдагч зах зээл хөгжлийнхөө эхэн шатанд байсан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн шаардлагыг хангуулах эрх зүйн зохицуулалт төгөлдөршөөгүй байсан зэргээс шалтгаалан уг хуулийг батлах эрх зүйн болон практик шаардлага бүрэлдэн бий болоогүй байсан юм.

Харин 2005 онд “Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай” хуулийг, 2009 онд уг хуулийг хүчингүй болгож “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай” хуулийг тус тус баталсан нь тус улсад ипотекийн анхдагч зах зээлийн эрх зүйн орчин төлөвшихөд нөлөөлсөн, түүнчлэн арилжааны банкуудын үүсгэл санаачлагаар ипотекийн хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий “Монголын ипотекийн корпораци”-ийг байгуулсан зэрэг нь дээрх хуулийн төслийг боловсруулж батлах бодит үндэслэл, шаардлага болсон юм. Мөн хууль тогтоогчдын зүгээс 2008 онд эхэлсэн эдийн засгийн хямарлыг даван туулах үндсэн аргуудын нэг нь тус улсад ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг хөгжүүлж төлөвшүүлэх явдал гэж үзэн холбогдох хуулийн төслийг боловсруулах чиглэлийг Засгийн газарт өгсөн нь уг хуулийн төсөл батлагдахад түлхэц өгсөн билээ.

Шинээр батлагдсан Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлийн тухай хууль нь 6 бүлэг, 45 зүйлтэй. Энэхүү хуулиар зээл, түрээс, санхүүгийн түрээсийн гэрээ, өрийн бичгээс үүсэх шаардах эрх, зээлийн карт олгогчийн авлага зэрэг мөнгөн урсгал бий болгох боломжтой санхүүгийн хэрэгслээр баталгаажсан үнэт цаас гаргах, түүнд хяналт тавих, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулна.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь баталгаат болон барьцаат үнэт цаасны төрөлтэй байх бөгөөд баталгаат үнэт цаасыг Тусгай зориулалтын компани /банк, банк бус санхүүгийн байгууллага, орон сууцны санхүүжилтийн компанийн байгуулсан/, барьцаат үнэт цаасыг банк, орон сууцны компани тус тус гаргах эрхтэй. Дээрх этгээдүүд нь хуульд заасан журмын дагуу холбогдох тусгай зөвшөөрлийг авсан байх шаардлагатай.

Баталгаат үнэт цаас нь хөрөнгийг анхны үүрэг гүйцэтгүүлэгч, үнэт цаас гаргагчийн үүсгэн байгуулагч, худалдагчийн санхүүгийн тайлан, тэнцлээс хасч, хөрөнгөтэй холбоотой шаардах эрх болон олох орлогыг тусгай зориулалтын компанийн санхүүгийн тайлан, тэнцэд шилжүүлэн анхны үүрэг гүйцэтгүүлэгч, үүсгэн байгуулагч худалдагчийн хөрөнгөтэй холбоотой үүргээс бүрэн чөлөөлснийг гэрчилсэн үнэт цаас байна. Харин барьцаат үнэт цаас нь үнэт цаас гаргагчийн санхүүгийн тайлан, тэнцэлд тусгаарлан бүртгэгдсэн, орон сууцны зээлийн болон Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулиар зөвшөөрсөн бусад үл хөдлөх эд хөрөнгийн барьцаатай холбогдсон шаардах эрхээр баталгаажсан, үнэт цаасны танилцуулгад заасан хугацаанд үндсэн төлбөр, түүний хүүг хөрөнгө оруулагчид төлөх үүргийг гэрчилсэн үнэт цаас байна.

Баталгаат үнэт цаасыг гаргахдаа тухайн үнэт цаасыг баталгаажуулж байгаа хөрөнгийг багцлан уг хөрөнгийн багцыг санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэх бөгөөд ийнхүү бүртгүүлснээр түүнийг хөрөнгө оруулагчид барьцаалсанд тооцдог байна. Харин барьцаат үнэт цаасны хувьд орон сууцны зээл болон барьцаанаас үүссэн шаардах эрх /үндсэн хөрөнгө/, бэлэн мөнгө, Монгол Улсын Засгийн газар болон Монголбанкнаас гаргасан үнэт цаас /нэмэлт хөрөнгө/-наас бүрдэх хөрөнгийн багцыг бүрдүүлэх замаар гаргахаар хуульд заажээ.

Баталгаат үнэт цаас гаргахтай холбогдсон харилцаанд анхны үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгч, тусгай зориулалтын компани, түүний үүсгэн байгуулагч, худалдагч, үйлчилгээ үзүүлэгч, хөрөнгө итгэмжлэн удирдагч, хөрөнгө оруулагч зэрэг этгээдүүд оролцдог бол барьцаат үнэт цаас гаргахтай холбогдсон харилцаанд Орон сууцны санхүүжилтийн компани болон хөрөнгийн багцын бүртгэлийг хянагч тус тус оролцоно.

Баталгаат үнэт цаас гаргагч болох тусгай зориулалтын компани үнэт цаасны төлбөр төлөх болон үнэт цаасны танилцуулгад заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нийт үнэт цаас эзэмшиж байгаа хөрөнгө оруулагчийн гуравны хоёроос дээш хувь нь түүнийг татан буулгахыг шаардсан бол эрх хүлээн авагчийн томилж, үнэт цаасны эргэн төлөлтийг сайжруулах арга хэмжээ авах зэрэг хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн үйл ажиллагааг явуулна. Харин барьцаат үнэт цаас гаргагчтай холбоотой дампуурлын хэрэг үүссэн, түүнийг татан буулгаж болзошгүй болсон, эсхүл хуульд заасан үндэслэлээр эрх бүхий байгууллага өөрчлөн байгуулахаар шийдвэрлэсэн бол онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцыг хөрөнгө оруулагчийн шаардлагыг бүрэн хангах хүртэл барьцаат үнэт цаас гаргагчийн санхүүгийн тайлан, тэнцлээс тусгаарлах, эрх хүлээн авагч томилох зэрэг хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Түүнчлэн хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос эрх авсан аудитор үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаанд аудит хийх бөгөөд аудит хийх давтамж, аудиторт тавих мэргэжлийн шаардлага, түүнд хүлээлгэх хариуцлага зэргийг Санхүүгийн зохицуулах хороо тогтоохоор хуульд заасан байна.

Мөн хуулийн 42 дугаар зүйлд анхны үүрэг гүйцэтгүүлэгч, орон сууцны санхүүжилтийн компани, Засгийн газар, Монгол банк болон гуравдагч этгээд барьцаат үнэт цаасанд баталгаа гаргаж болохоор заасан байна.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хуулийг 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх бөгөөд ийнхүү дагаж мөрдөхөөс өмнө Санхүүгийн зохицуулах хорооноос шаардлагатай дүрэм, журам, зааврыг батлах ажлыг хийж дуусгахаар төлөвлөөд байгаа юм байна.

<!– /* Font Definitions */ @font-face {font-family:”Cambria Math”; panose-1:2 4 5 3 5 4 6 3 2 4; mso-font-charset:204; mso-generic-font-family:roman; mso-font-pitch:variable; mso-font-signature:-1610611985 1107304683 0 0 159 0;} @font-face {font-family:Calibri; panose-1:2 15 5 2 2 2 4 3 2 4; mso-font-charset:204; mso-generic-font-family:swiss; mso-font-pitch:variable; mso-font-signature:-1610611985 1073750139 0 0 159 0;} /* Style Definitions */ p.MsoNormal, li.MsoNormal, div.MsoNormal {mso-style-unhide:no; mso-style-qformat:yes; mso-style-parent:””; margin-top:0in; margin-right:0in; margin-bottom:10.0pt; margin-left:0in; line-height:115%; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:”Calibri”,”sans-serif”; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:Calibri; mso-fareast-theme-font:minor-latin; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:”Times New Roman”; mso-bidi-theme-font:minor-bidi;} .MsoChpDefault {mso-style-type:export-only; mso-default-props:yes; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:Calibri; mso-fareast-theme-font:minor-latin; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:”Times New Roman”; mso-bidi-theme-font:minor-bidi;} .MsoPapDefault {mso-style-type:export-only; margin-bottom:10.0pt; line-height:115%;} @page Section1 {size:8.5in 11.0in; margin:1.0in 1.0in 1.0in 1.0in; mso-header-margin:.5in; mso-footer-margin:.5in; mso-paper-source:0;} div.Section1 {page:Section1;} –>
/* Style Definitions */
table.MsoNormalTable
{mso-style-name:”Table Normal”;
mso-tstyle-rowband-size:0;
mso-tstyle-colband-size:0;
mso-style-noshow:yes;
mso-style-priority:99;
mso-style-qformat:yes;
mso-style-parent:””;
mso-padding-alt:0in 5.4pt 0in 5.4pt;
mso-para-margin-top:0in;
mso-para-margin-right:0in;
mso-para-margin-bottom:10.0pt;
mso-para-margin-left:0in;
line-height:115%;
mso-pagination:widow-orphan;
font-size:11.0pt;
font-family:”Calibri”,”sans-serif”;
mso-ascii-font-family:Calibri;
mso-ascii-theme-font:minor-latin;
mso-fareast-font-family:”Times New Roman”;
mso-fareast-theme-font:minor-fareast;
mso-hansi-font-family:Calibri;
mso-hansi-theme-font:minor-latin;}

Сэтгэгдэл үлдээх

Filed under Uncategorized

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s